3 төрлийн үр ашиг байна. 1-рт Хятадын том сонирхолд нийлж хамтарч ажиллах нь бидэнд ашигтай. Бид хичнээн өөрөөр янз бүрээр ярьлаа гээд бидний цорын ганц худалдан авагч нь Хятад улс л байгаа. Худалдан авагчтайгаа хамтарсан бизнес л хамгийн ирээдүйтэй хамгийн зөв байдаг. Тиймээс бид Хятадыг элдвээр хэлж тойрч гүйхийн оронд илүү ойртож хамтарч ажиллах нь Монголчууд бидэнд л хэрэгтэй. 2-рт гарах үр дүн бол Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг шууд нэмж байна. Бид экспортод гаргах кокс нүүрснийхээ өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд олборлолтын зардлыг бууруулах хэрэгтэй. Олборлох зардал бага байж зарах үнэ ашигтай гарах болно. Үүний тулд олборлолтын зардлын 70 хувийг бүрдүүлдэг дизель түлшнээсээ салах хэрэгтэй. Бүх техник, тоног төхөөрөмжөө цахилгаанаар ажиллуулаад уурхайн аман дээр барьсан энэ цахилгаан станцаараа тэжээх буюу өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн цахилгаанаараа өөрийгөө хөдөлгөдөг тийм уурхайнуудыг бий болгох хэрэгтэй байна. Ингэвэл Монголын нүүрс хамгийн хямдаар олборлогдож, зах зээлдээ хамгийн ойрхон байршилтай гэх 2 үзүүлэлтээрээ л бусдаас хол тасархай өрсөлдөх чадвартай байх болно.
Бидний мэдэх уурхайн бүх техникүүд цахилгаанаар ажилладаг болсон байна. Тээвэрлэгч машиныг хүртэл шугамыг нь татаад троллейбус шиг явуулж болох бөгөөд ухагч, ачигч техникүүдийн үндсэн механизм угаасаа цахилгаан байдаг байна. Дизель түлшээрээ цахилгаан гаргаад түүгээрээ ажилладаг гэсэн үг. Тиймээс дизель хэсгийг тэр чигээр хасаад цахилгаанд залгахад шууд ажиллана. Мөн тээвэрлэлтийн асуудлыг машин техникээр биш дамжлагаар шийдвэл бүр хямдрах боломжтой.
3-рт гарах том үр ашиг бол Хятад болон Зүүн Хойд Ази буюу Япон, Солонгос руу эрчих хүч экспортлох боломжтой болно. Хятад руу Монголоос эрчим хүч экспортлохоор 2005 онд Их эвслийн засгийн газрын үед гарын үсэг зурсан санамж бичиг байдаг. Энэ ажил зөвхөн Монголчууд бидний буруугаас болж өдийг хүртэл биелэлээ олоогүй явж байна. Энэ ажил биелэлээ олох бодит боломж байна. Мөн нар салхины эрчим хүч гаргаад түүнийгээ Зүүн хойд Ази руу экспортлох тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байна. Гэтэл нар салхины эрчим хүч маань тийм ч найдвартай эх үүсвэр биш юм. Нар нь гарахгүй салхи нь гарахгүй бол эрчим хүч байхгүй гэсэн үг. Тиймээс нар салхины энэ тогтворгүй эх үүсвэрээ нүүрсний найдвартай тогтвортой эрчим хүчтэй нийлүүлснээр бид стандартын шаардлага хангасан цахилгаан экспортлох боломжтой болно. За ийм 3 үндсэн үр ашиг байна. Эрчим хүчний нэгдмэл энэ системийг бий болгохын тулд бид юу хийх вэ? Нэгдэх хэрэгтэй! Өнөөдөр Монголд нүүрсний орд эзэмшигчийн 250 орчим лиценз байна. Энэ нь 200 гаруй компани гэсэн үг. Бидэнд өнөөдөр тус тусдаа жалга довондоо нүүрсээ хүрздээд, хувингаар зөөгөөд суух уу? эсвэл нэгдэж нийлээд үндэсний том компани бий болгож дэлхийн хэмжээнд өрсөлдөх үү гэсэн 2 сонголт байна. Бид та бүхэнд 2 дахь сонголтыг санал болгож байна.
Бид том эрх ашгийнхаа төлөө нэгдэх хэрэгтэй. Нэгдэж нийлбэл ямархуу далайцтай компани нь бий болохыг баримжаалж үзье ! Бидэнд 170 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний таамаг нөөц байна. Үүнийгээ баталгаажуулж ядаж 50 тэрбум тоннын нөөцийг энэ компанид нийлүүлж чадвал дэлхийн зах зээлийн үнэлгээгээр 50 тэрбум ам.долларын үнэтэй компани бий болно. Тэгвэл өнөөдрийн дэлхийн хамгийн том нүүрсний эрчим хүчний компани Peabody Energy гийн зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум ам.доллар, Shenhua ба China Coal нийлээд 16 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна. Эндээс харахад Монголчууд бидэнд дэлхийн хамгийн том нүүрс, эрчим хүчний компани бий болгох нөөц бололцоо байна аа. Угаасаа ингэж байж л бид дэлхийн зах зээлд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадна. Жалгаар нэг тарсан тус бүр нь 10-20 сая ам.долларын үнэтэй компанитай хэн ч тоож харьцахгүй ээ. Харин нөөцөө нийлүүлээд дундаасаа хувь хувьцаагаа нийлүүлсэн дэлхийн хамгийн том нүүрсний компани босгоод ирвэл дэлхий хүссэн хүсээгүй бидний үгийг сонсох болно. Бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүчтэй болно оо гэсэн үг. Үүний тулд нэгдэх хэрэгтэй !

Фукушимагийн сүйрлээс хойш Атомын цахилгаан станцын ирээдүй бүрхэг болсон. Ялангуяа Европ, Зүүн Хойд Ази тэр чигээрээ атомын цахилгаан станцаас татгалзах талаар ярьж эхэллээ. Дээр хэлснээр сэргээгдэх эрчим хүч нь тийм ч найдвартай эх сурвалж биш. Тиймээс дараагийн шинэ эх үүсвэр олдтол хүссэн хүсээгүй нүүрсний эрчим хүч дэлхийг хөдөлгөгч гол эрчим хүч хэвээр байх дүр зураг харагдаад байна. Гэвч нөгөө талаас нүүрс нэг л өдөр хэнд ч хэрэггүй шороо болох бодит үнэн бий. Хүн төрөлхтөн илүү аюулгүй, илүү үр дүнтэй, байгаль орчинд илүү ээлтэй эрчим хүчний дараагийн эх үүсвэрийг олоход ойрхон байна. Тиймээс энэ үе бол Монголын нүүрсыг үр дүнтэй ашиглах сүүлчийн боломж ч байж мэднэ. Тиймээс бид хойч үедээ хадгалах тухай уярам яриагаа орхиод шууд ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Бидний хойч үед нүүрс хэрэггүй ээ тэд нүүрснээс огт өөр юмнаас эрчим хүч гаргаж авах болно.
Эцэст нь энэ илтгэлээр хэлэх гэсэн үндсэн санаа бол нүүрсийг өөрийнх нь үндсэн мөн чанараар нь буюу эрчим хүч гэдгээр нь харж ашиглаж эхэлье. НҮҮРС=ЭРЧИМ ХҮЧ ! Монгол улс нүүр экспортлогч биш Эрчим хүч экпортлогч орон болж өөрчлөгдье гэж уриалж байна аа. Анхаарал тавьсанд баярлалаа.
1 comment:
Манай ах ч мундаг юмаа. Эрчим хүч импортлогч болцгооё!
Post a Comment