Friday, May 18, 2012

Үйлийн үр

Үйлийн үр гэж байна аа. Ямар л үр тарина түүнийгээ л хурааж авна гэж. Энэ тухай миний өмнөх бичлэг дээр дурьдсан нь бий. Гэвч энийг бид зүгээр л сонсоод чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байдаг. Үүнийг тодорхой авч үзье.

Хүн хичнээн бусдыг хуурч тухайн үедээ зөвдөж чадах боловч бид бүгд очиж тулах үхэл буюу бурханыг /дээд оюун санааг/ хэзээ ч хуурч чадахгүй. Дөнгөж хэлд орж байгаа 3 настай хүүхэд чинь таныг хуурч чадах уу. Харин хуурах гээд хөөрхөн оролдоод байдгыг бид хараад өхөөрдөөд л суудаг.

Яг үүн шиг тэд биднийг хараад өхөөрдөөд л сууж байгаа.  Бид дээд оюун ухааны хувьд учираа олохгүй жаахан хүүхдүүд юм. Тэд бидэнд хуурагдана гэж үгүй.  Харин тэд бидний төрхгүйтэлийг уучлахад хэзээд бэлэн байдаг бөгөөд ингэхийн тулд яах ёстойг тов тодорхой хэлсэн зарчим бий. Mухамед, Исүс, Будда гаас эхлээд өнөөгийн бидний дунд үл ажигландан оршисоор байгаа тэр гэгээнтүүдээрээ дамжуулаад. Харин үүнийг үл тоогчдыг өөрийнхөөрөө шийтгэдэг амой. Энэ механизм нь үйлийн үр юм.

Яг үүнийг манай 3 -р ерөнхий эдлээд байна даа. Тэдний хувьд тэр хэн бэ? Юу вэ ч гэхийм үү ..

Миний бодлоор нөхөр 3 дугаархын эдлэх үйлийн үр дуусах яагаачгүй. Харин амьдадаа энэ үйлийн үрээ эдлээд үр удмаасаа таслаад дуусгах ийм боломжийг олгосонд олзуурхууштай. Үгүй бол Мийстер 3 дугаарын үйлийн үр хүүд нь шилжинэ. Эцгийн нүгэл 3, 4 дахь үеийн хүүхдүүдэд ч ноогдоно гэж Бурхан хэлсэн дээ.

No comments: