Thursday, February 24, 2011

Ээжийн бүүвэйтэй хорвоо

Миний хүүгийн унаж өссөн дэлхий гэж
Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаагаад
Бүүвэй, бүүвэй, эх дэлхий бүүвэй гэж дуулна
Бүгдийг ээж минь үүрээд дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Үүрд ийм бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй.

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гэж
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй, бүүвэй, хөх тэнгэр бүүвэй гэж дуулна
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан,
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаана
Бүүвэй, бүүвэй, энэ хорвоо бүүвэй гэж дуулна
Энэрэлт ээж минь хүүгээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Ээжийн бүүвэйтэй хорвоо амгалан,
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй

Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй


http://www.youtube.com/watch?v=bUQux5KilbQ

2 comments:

Bulgaa said...

uyangaltsan baisht

XACAP said...

buuvei buuvei egi buuvei gej. hehe