Sunday, October 24, 2010

Миний найз Ц.Жаргалсайхан

Хэн юм бол арай тэр биш биз дээ гэж үү. Тийм ээ та таачихлаа яг тэр чинь мөн. Өнөөдөр эх орноосоо урвасан гээд 17 жилийн ял сонсчихоод сууж байгаа тэр Жаргалсайхан. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Цахилгааны хүү, бас миний найз Жаргалсайхан. /Дашрамд хэлэхэд Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд гэдэг яг тухайн үед алба хашиж байгаа элчин сайдыг нэрлэх боловч доктор, профессор гэдэг шиг насан турш дагалдах хэргэм болгоно гэдэг нь тусдаа асуудал юм шиг байна лээ шүү. Би саяхан л бараг ноднин бил үү уржнан ч бил үү ерөнхийлөгч зарлиг гаргаж Цахилгаан гуайд энэ цолыг олголоо гэхэд нь үгүй ээ тэр чинь тийм байсан юм биш үү гэж гайхаж бил ээ. Миний ойлгосноор бол энэ нь элчин сайд байсан хүн болгонд олгоод байдаггүй хүндтэй цол , таахад дипломатуудын л гавъяат юмуу даа. Би тэгж л ойлгосон. Олон улсын харилцааны асуудал болохоор албан ёсны юман дээр л хэрэглэхээс биш МУГЖ тэр, МУГЖ энэ гэдэг шиг яриад, бичээд байж болдоггүй эд болтой юм./
За ийм нэг гавъяат дипломатчийн хүү эх орноосоо урважээ. Миний хувьд УИХ-ын Тамгын газарт 10 жил ажиллахдаа ойртож нөхөрлөсөн хэдхээн хүн байдгийн. Тэрний нэг нь Жагаа. Өдөрт бие биенийхээ өрөөгөөр заавал ордог заншилтай. Заншил болгочий гэж ярилцаж тохироогүй ч ердөө л ийм байсан. Орой болгон шахуу л уулзаж элдвийг ярьж хөөрч, эхнэрүүдийн дуудлагаар харьдаг байснаа нуух юун. Жагаад ч, надад ч тус тусын олон найзууд бий. Бас 2 ууланг нь мэдэх дундын найзууд ч бий. Гэвч сүүлийн 5 жилийн дотор Жаргалсайхантай хамгийн ойр байж , хамгийн ихээр уулзаж байсан хүн гэвэл намайг л хэлэх байх. Жагаад маань эх орноосоо урвасан ял тулгаж байгааг эхлээд сонсоод элэг хөших шахсан. Сүүлдээ харин инээдэм биш болоод явчихсан. Хөөрхий минь дээ тэгж улсаа худалдаж урвахаар албан тушаалтай ч байсан биш. Зүгээр нэг бичиг цаасны ажилтан юм шүү дээ. /Тэгээд ч парламент ямар тагнуулын төв газар биш дээ. Угаасаа ил тод тунгалаг байх ёстой гэсэн зарчимтай тийм газар ямар юмных нь нууц байхав дээ. Тэр улсын нууц гэдэг юмыг чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд 3 нөхөр л хоорондоо шивнэж ярьж суудаг гэж би ойлгодог/.

Үгүй ядаж байхад тэр урвасан гэж тулгаж байгаа материалыг нь ээ. Санаа зовмоор юм аа. Уулзах ярианы тэмдэглэлийг ийш тийш дамжуулсан гэнэ.
Энэ бол нуух шаардлагагүй бүүр тодруулбал нууж болдгүй эд юм шүү дээ. Улс хоорондын ярилцаж байгаа дипломат яриа гэдэг та бид уулзаад буу халж байгаа биш шүү дээ. Юу ярихаа, бүүр юуг яаж ярихаа урьдчилан тохирч 2 талаасаа олон сараар бэлдэж тохирдог. Тэгээд уулзаж байгаа 2 нөхөр яг л тэр юм аа яриа л дуусдаг ийм эд юм.
Түүнээс биш сюрприз болгож энд тэндээ асуулт, хариулт нууж очдог юм биш шүү дээ. Яагаад гэвэл улс хоорондын харилцаа гэдэг хүний нэгэн үеэр хэмжигддэггүй. Тэр байтугай одоогийн дэлхийн жишиг болсон 4 жилийн төр барих хугацааны хооронд бол ярих ч юм байхгүй. Энэ бол мөнхийн үргэлжилдэг процесс юм. Манай улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч энд тэнд очихдоо тухайн улсын монголтой харилцаж байсан бүх үеийн үүх түүхийг яриа л 2 улсын харилцааны аль хэдэн зуун жилийн өмнөх нандин үеийг дурсаа л мишээгээ л байгаа биз дээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар тийм сүрхий түүхийн мэдлэгтэнүүд үү? Тийм биш л байхгүй юу.
Энэ бүхнийг урьдчилан бэлтгэж юуг яаж ярихаа харилцсан тохиролцсон байдагтаа л энэ. Түүнээс биш нэг тал нь тэс хөндлөн асуулт асуувал нөгөө тал маш эвгүй байдалд орно шүү дээ.
Харин энэ ярих юмыг уулзалт болохоос өмнө хоёр тал нууц байлгадаг нь ойлгож болох асуудал. Уулзалт болохоос өмнө сонин хэвлэлээр гарчихвал яахын. Үгүй дээ л эвгүй биз дээ. Уулзалт утгагүй болно. Очоод юугаа ярихийн. хэхэ :-) Харин уулзалт болсон даруйд л мэдээллийн бүх сувгаар түгж байдаг ийм зарчимтай.
Ийм юмыг улсын нууц гэдэггүй л байхгүй юу даа. Уулзалт ярианы энэ тэмдэглэл гэдэг анхнаасаа тодорхой байдаг зүйл юм. Жагаагийн хувьд процедурын алдаа болсон гэж би ойлгож байгаа. Иймэрхүү ярианы тэмдэглэлийг өдөр болгон өөрөө бэлтгэж суудаг хүний хувьд инерцээрээ л явуулчихсан зүйл шүү дээ. Болох байгаад болоогүй ярианы тэмдэглэлийг /яриа хэлэлцээ болно гээд 2 талдаа адилхан мэдэж байсан баримт шүү дээ/ явуулчихсан юм байна. Ийм юмыг захиргааны хариуцлага энэ тэр л ярина уу гэхээс юун яасан эх орноосоо урвасан гадаадын дайсагнагч тагнуулын байгууллагад элссэн бэ.
Тэгээд тэр Монголд дайсагнагч орон нь Орос улс юм гэнэ. Үгээ бодож яриасаа билээ. Орос улс байсан тулдаа л Монголчууд бид тусгаар нэр зүүж оршиж байгаа биш бил үү


2 comments:

Bulgaa said...

hamt ochnoon hun barichaad gantshan hund n 17 jil uguud uldseng n za za ta nar buruugui gedeg n ineedtei!
logic alga l daa mani hund yu l baiv gej dee! tiim uneheer buh nuuts mani huneer damjdag baisan yum uu? lol tegeed hunees guisan n todorhoi tegsen nogooh ugsun gej baigaan tegeheer hen n yas yuman deer nuuts zadalsan yum be? Gadaad yavdliin yaamnii ajiltan nogoo hen gishuunii yu n ch gelee tegeed bas bus humuus ner holbogdchood neg l hun nuuts jigteihen zadaltsan geed yariad baigaa...
Jagaa ahiig mungu idsen gej bas hevleleer bichsen bailee. Minii hoh ineed hurdeg baihgu yu! Hichneen jiliin tursh hichneen zuun myangaar n dollar harmaaldag baisan genee muahahah za yostoi hajuud n daldaigaad guij baisaniih ter hunii tiim bayniig medeh ch uguim bn. Manaihan tegeed jijig chuluugaar tom chuluu unhuruhiig togtoogood baigaa ch yum shig l haragddagsht. Hedhen hunii erh ashigiin tuluu neg zaluud 17 jil ugdug utgagui l dee yaaj ch bodson

Ayanga said...

http://www.chinggis-udgan.blogspot.com/

Ene blogt naad hiigeed baigaa yumnii chini ezduud baigaa. Lav ted nar Orosiin nutagt iim zuil hiisengee helsen. Tegeed beglej uzuulsen. derveljinguuded ni useg too begleed hariu ni garch baisan. Harin chinii deerhi yumsiig bi odoo l garj bna
Bi tednees asuuya. Yu ch gesen uimeenii ezdiin blogt zochilood uzerei