Monday, October 4, 2010

Бид яагаад мах идэх хэрэггүй вэ

Өмнөх бичлэгт ирсэн дүүгийн комментэд хариу өгөх гэж бичсэн чинь бараг бүтэн бичлэг болчлоо. Тиймээс шууд энд тавьчий.

Ер нь бол сонсон оо бичсэн юм. Үүгээр бусдыг уриалах ухуулах гэсэнгүй л дээ. Гэхдээ яагаад мах идэх хэрэггүй вэ гэдгийг тайлбарлах гэж оролдьё.
1-рт хүн угаас махчин байхаар бүтээгдээгүй бидний физиологийн бүтэц өвсөн тэжээлтэнтэй илүү төстэй. Бид анхнаасаа ногоон хоолтон байсан бөгөөд сүүлд мах идэж сурсан. Хэрвээ бид махчин амьтан байсан бол илүү хурц том араа шүдтэй, хумстай мөн илүү хүч чадалтай байх байсан шүү дээ. Гэтэл чи өөрийгөө хар, тийм биш байгаа биз. Энэ бол нэгдүгээр шалтгаан ө.х бидэнд мах идэх хэрэгцээ угаасаа байхгүй юм.

2-рт хүн яагаад мах иддэг вэ гэж? Энэ бол зүгээр л амт! Шарсан, жигнэсэн, чанасан тэр махны амтыг мэдрэх гэж л иддэг. Түүхий мах идэхийг хүсдэг хүн гэж байхгүй биз дээ. Лангуун дээр байгаа үхрийн гуянаас огтлоод идэх гээд үз дээ. Бөөлжис цутгаж байгааз. Энэ бол бид цаад натураасаа мах идэхийг хүсдэггүйг гэрчилнэ. Харин бид түүнийг шараад, чанаад сайхан амт оруулаад идэж орхидог. Тэгвэл амт гэж чухам юу вэ? Энэ бол чиний хэлний үзүүрээс уг хүртэлч өчүүхэн зайд болж өнгөрч байгаа сэрэл мэдрэмж юм. Үүнээс цааш чиний улаан хоолой ходоод ямар ч амт мэдрэхгүй. Чиний биеийн өөр бусад хэсэгт ч амт огт падгүй. Тэгэхээр биеийнхээ өчүүхэн тэр хэсгийг жаргаах гэж хамаг биеээ хордуулах хэрэг юун билээ. Мах хүний биед сайн нөлөөтэй гэж ямар ч шинжлэх ухаан батлаагүй. Харин ч эсрэг жишээ үй түмээрээ. Тиймгүйсэн бол өвчин тусангуут л мах өгөөд л эдгээгээд байна бид дээ. Махнаас бидний бие организм авч чаддаг ганц юм нь уураг. Өөр бусад бүх зүйл нь исэлдэж, урвалдаж задрахаас хүний биед хэрэг болж тогтдог юм огт байхгүй цааш зүгээр гарч оддог байна. Харин гадагшлахдаа ямархуу "тансаг" үнэртэн болдгийг та бид бусдаас асуух юун. :-) Энэ бол ходоод гэдсэн дотор чинь ямар аймар юм болж өнгөрсний нотолгоо юм. Гэтэл мах өөрөө уургаар тийм баялаг эд үү гэвэл үгүй, махнаас илүү уургаар баялаг органикүүд үй түмээрээ байх бөгөөд тэр ч бүү хэл бид цэвэр уургыг ч шууд аваад идчихэж болно.

3-рт мах гэдэг амьд амьтны биеийн нэг хэсэг шүү дээ. Тэр амьд амьтныг хэн нэг нь алаад таны ширээн дээр махыг нь тавьсан байгаа. Гүйж яваа амьтныг барьж авчраад за алаад ид гэвэл ихэнх нь чадахгүй хайрлаад, шархираад сүйд болно. Гэвч махыг нь аваад ирэхээр амтархаад идээд суудаг. Цаад философи нь ёстой янзын. Би алаагүй юм чинь нүгэл нь над хамаарахгүй гээ л гэж боддог юм шиг байгаан. Гэвч үнэндээ тийм биш. Амийг нь тасласан нүгэл нь танийх биш байж болно оо. Гэвч тэрхүү амьтан амь тавихдаа маш ихээр зовж шаналдаг бөгөөд энэ бүх зовлон шаналал нь түүний бүх эд эсэд бичигдэж үлддэг байна. Та тэрхүү эд эс буюу махыг идсэнээр тэр амьтны бүх зовлон зүдгүүрийг өөртөө шингээж үйлийн үрийн сөрөг энергээ зузаална. Үйлийн үрийн тухай янз бүрээр ярих авч түүний язгуур үндэс нь зөвхөн таний үйлдсэн нүгэл, буян гэсэн ойлголт дээр л очиж тогтдог. Ө.х таны өөртөө хураасан эерэг, сөрөг 2 цэнэгийн тухай л юм байхаас өөр илүү дутуу юм тэнд юу ч байхгүй. Нарийн ярьвал бүүр ганцхан ойлголт бий. Таны хураасан буян буюу эерэг цэнэг чинь. Учир нь сөрөг цэнэг гэдэг нь эерэгээсээ шууд хасагдчих учир. Чухамхүү энэ эерэг цэнэг чинь хэр их, бага байна гэдгээс таны аль ертөнцөд амьдрах чинь шийдэгдэж байдаг гэсэн үг. Байхгүй буюу бүр сөрөг бол тамд, за жаахан байвал амьтан, гайгүй шиг бол хүний ертөнц, бүр дажгүй сайн бол сахиусан тэнгэрийнхэд г.м явсаар тодорхой зааг хязгаарыг давах үедээ бурханлиг оршихуйтай хамт буюу диваажинд байрладаг байна даа. Энгийн байгаа биз. За мах сэдвээсээ хазайгаад явчлаа. Энэ тухай дараа ярьмз.

Үндсэн сэдэв рүүгээ орьё. Ер нь бидний уураг тархи хамгийн төгс компьютер, түүнийг ажиллуулж амьдруулагч бие махбодь маань хамгийн төгс машин юм. Дээд зэргийн энэ машин чинь дээд зэргийн түлшээрээ л сайн ажиллана шүү дээ. 96-гаар явах ёстой машинд 76, дизэль за цаашилбал түүхий нефть, бүүр шалбааг хийгээд зүтгүүлбэл яамарав?
Хоол хүнс гэдэг бол бие махбодь хэмээх машиндаа хийж байгаа бидний түлш юм. Цагаан хоолтон болно гэдэг энэ дээд зэргийн машиндаа таарсан түлшийг нь хийж зөв ажиллуул аа л гэсэн санаа юм. Бодож төсөөлж байгаагаас чинь ч илүүг бүтээх чадвартай энэ төгс машинаа зөв сайхан арчилж ажилуулж илүү төгс сайхан ирээдүй рүү тэмүүл ээ гэж байгаа юм. Өөр юу ч биш. Түүнээс биш цагаан хоолтон болоод л гэгээрээд бурхан болцгоодог гэж юу байхав. Мах идээд мангас болчдог ч гэж хаа байхав.
Өөрт чинь цаанаасаа угаас байгаа хүч чадлаа бүрэн дүүрнээр нь ашиглахын тулд бодит энэ ертөнцөд ганц тулгуур болсон бие махбодь, машинаа хайрла аа гэж байгаа юм. За ийм л байна даа.

9 comments:

Bulgaa said...

Өө зааз алаа хаясан, махчин байгаагүй гэдгээ ойлголоо хэхэх хэл гэдэг өчүүхэн эрхтнээ баярлуулах гэж бүтэн биеэ хордуулна гэдэг чинь харин их уянгалаг сонсогдож байна :)

Bulgaa said...

Bodood baisan chin mah idsen tuldaa bid ter huiten galaviin ued amid uldsiim busuu? tegmegts chaavaas dnk eter n hurtel terendee zohitsood onoog hurtsiim busuu? urgamal undes hadnii hagd huulj idsen bol odoogiin baigaa hun turluhtun baigaa ch uu guichuu, burhanii buteel amitan iddej nugel huraadag baisan bol odoo bid oorsdoo uher hiigeed baival ene yu ve?
burhanii surgaali:
Alivaa hun zovlongoos aina
Alivaa amitan amid yavhiig husne
ooroosoo jishee avaad busdiig buu horlo buu suitge...
Getel amitangaa hiihdee programchlaad amid yavhiig husdeg bish tejeel idhiig l husdeg tegeed hund iduulhiig charmaidag bolgotson bol ene nugel bishiim bishu lol

Өнөрбат.Х said...

Hi bagshaa, mahnaas garna gedeg mgl humuust mash hecuu bh. Bi lav mahgui hool idehgui honohoor margaash ni ulsuud, uur hureed hecuu bdagiin. Mahand ih "dontson" ni ter yum bolvuu daa.

Harin ta cagaan hoolton bolchihson uu?

Unknown said...

Yamar ch amitan uhej ooriin bieer hun tejeedeg husel ugui yum aa. Buh amitan amid yavj jargaj tsengehiih husdeg. Ene buur horhoi shavij buyu yalaa shumuuland hurtel hamaatai. Harin bid tednii amid yavah erhiig hundetgej baih yostoi gesen sanaa yum. Medeej ni ene ni hyazgaartai. Shumuul hazaad baival tuuniig alahaas oor yaahav. Harin araas ni hootsoldoj bitgii al gej baigaa yum

Unknown said...

Өнөрөөд хэлэхэд наад маш хэцүү гээд байгаа чинь уг нь маш амархан асуудал юм шүү дээ. Тэр амтаас татгалзах хэрэгтэй. That's it !

XACAP said...

Mahnaas garna gedeg chine ug ni zuv shuu. Ug ni garchihval ih sain daa.

Tumur said...

Mah idehgui 1 l honochihoor unen hetsuu shuu. Ene bichsen yumnuudiig harhaar mahnaas garmaar ch yum shig yag garchii geed bodhoor tosoolj chadahgui bn. Hehe. Ene bichlegiig chini siten deeree jaahan yanzlaad tavichii bolno biz de.

Unknown said...

Asuudal baihguisht. Chi harin web hayagaa uldee dee. Orj unshii

Tsogtbilguundari Kh said...

АМЬТНЫ УУРАГ хүнд ХЭРЭГГҮЙ, учир нь амьтны уураг хүний биед орсноор цусан дахь хүчиллийг ихэсгэдэг ингэснээр хүн тун удахгүй үхэх аюултай. Гэвч үүнийг аргалдаг ганц бодис хүний биед байдаг нь фосфат юм, фосфат харамсалтай нь ганцхан ясанд байдаг тиймээс таны хордсон биеийг эмчлэхийн тулд фосфат яснаасаа гадагшалж цусан дахь хүчиллийг саармагжуулдаг. Харин ингэж фосфат яснаас гадагшалахдаа кальцийг шээсээр шахаж ялгаруулдаг юм. Ингэснээр хүний яс сийрэгждэг, АНУ - хамгийн их амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг улс орон бөгөөд хамгийн их ясны сийрэгжилттэй улс ба хамгийн их эмийн үйлдвэрүүдтэй улс гэдгийг санах хэрэгтэй. Махнаас хүний биед хэрэгтэй ганц ширхэг ч зүйл байхгүй