Монгол хэлнээ утгачилан буулгавал Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж буух бол уу. Үгчилбэл Хувь тавилан бэлтгэгдсэн оюун ухааныг ивээдэг гэж бууж байх шиг.
Тийм ээ, Хувь тавилан зөвхөн бэлтгэгдсэн оюун ухааныг л ивээнэ. Оюун ухаанаа үргэлж тордож ямар нэг юманд бэлд. Яг л үхэх сэхэхийн тулаанд орох гэж байгаа дайчин шиг л бэлдэх хэрэгтэй. Хувь тавилангийн бэлэг нэг л өдөр таньд заавал ирнэ. Харин тэр үед та түүнийг хүлээж авахад бэлэн биш байгаад алдаж хоцорвол ёстой хохь болно биз дээ. Тиймээс үргэлж өөрийгөө бэлтгэж юунд ч бэлэн бай.
Өнөөдрөөс эхлээд энэ үг миний блогийн толгойд байх болно. Өмнө нь байсан Равжаа хутагтын " Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас хөндлөн бийрийг хөшихийн хэрэг юун "шад ч сайхан л байсан л даа. Гэвч дэвших хэрэгтэй, тэгээд ч би ямар бичгийн хүн биш.
Дээрээс нь уг нь миний нэр Ээгий. Америкад богино нэрийг их хэрэглэнэ. Миний Эрдэнэбат /Erdenebat/ нэрийг ямар ч Америк хүн уншиж чадахгүйн билээ. Ий аар ди ни гээл эхэлж байгаам чинь. :-) хэхэ. За тэгээд Ээгий нэрээ ашиглах болоод Eegii гэж бичиж болохгүй учир Egi гээд нилээн явсан боловч И Жи Ай гэж уншаад болдгүй. хэхэ :-)
Ээгий гэдгийг англиар дуудлага андууруулахгүйгээр зөв бичье гэвэл Eggy гэж бичих хэрэгтэй юм билээ. Гэвч ингээд биччихээр би гэдэг хүн чинь Өндөгжав нэртэй болоод байгаа биз.
Ингээ л ойролцоо дуудлага болон хялбар бичигдэхийг нь харгалзан өөртөө Eddy гэдэг нэр авсан даа. Тиймээс блогоо ч үүнээс хойш Eddy нэрээрээ нэрлэсүгэй!
No comments:
Post a Comment