Цаг ирж нөхцөл бүрэлдэхэд бүх юм бий болж
Цаг ирж нөхцөл бүрэлдэхэд бүх юм үгүй болно оо гэж Бурханы сургаальд бий.
Тэхээр аливаа үйл хэрэг өөрийн гэсэн цаг хугацаатай бөгөөд түүнээс нь урьтаж болон сүүлдэж хийх нь ямар ч үр дүнгүй юм. Харин ирэх цагийг хурдасгах ойртуулах тухай асуудал бол байж болно. Ирэх цаг буюу Монголчуудын хөгжил дэвшил, сэргэн мандлын эхлэл тэр цаг хэзээ вэ.
Энэ цаг их ойрхон ирсэн гэдгийг бид олон шинжүүрээр харж болж байгаа
Харин энэ цаг хэзээ ирэхэв түүнийг наашлуулах хурдасгах арга юу байна. Харин энэ хурдасгуур нь бол ихэнхийг дургүйг хүргэх эд дээ.
Шулуухан томъёолбол Монголчуудыг одоо байгаагаас нь улам ядууруулж улам л дордуудах хэрэгтэй. Байгаа баялгийг нь хуу цөлмөөд ахин дахин сайн хуураад молигдоод өгөх хэрэгтэй. Шударга бус байдлыг улам гааруулж эрх чөлөөг нь сайн боомилоод өгөх хэрэгтэй. Авилга хээл хахуулийг улам өөгшүүлж нийгмийг хавтайд нь ядууруулаад болж өгвөл өлсгөлөн гуйранчлалд нэрвүүлэх хэрэгтэй. Товчоор хэлэхэд мөхөл рүү нь түлхэх хэрэгтэй дээ. За ингэж л чадвал тэсрэлт болно доо.
Жинхэнэ гамшигт байдалд аваачиж, жинхэнэ гамшиг гэж юу байдгыг харуулж, өөрийн үзэл бодлоо үмх талхаар худалдвал яадгыг, адгийн шааруудаа толгой дээрээ тахьвал юу болдогыг энэ ард түмэнд ойлгуулах хэрэгтэй байна шүү дээ.
Ухаантай хүн бусдын алдаан дээр Тэнэг нь өөрийн алдаан дээр суралцдаг гэж ярьдаг. Минийхээр бол энэ худлаа. Хүн зөвхөн өөрийнхөө алдаан дээр л суралцдаг. Өөрөө алдаж өөрөө тэр үр дагаварыг нь амсаж байж л ойлгодог.
Оюу Толгой, Таван Толгойг муу гэрээ болсон хамаг юмыг гадныхан аваад арилна, улсаа зарчлаа, ломбарданд тавьчлаа гээ л шуугиад байгаа. Яадгын тийм бол бүр л сайн.
Зарчихсан нь үнэн бол тэр нь Монголд бүүр л сайн.
Мерфийн хууль гэж бараг л бүх салбарт тэгш үйлчилдэг хууль байна. Тэр хуулиар бол бүх юм доош унахаа нэгэнт байсан шалан дээрээсээ л өгсөх замаа олно гэж. Тийм биш гэж үү?
Тэхээр ирэх цагийг хүлээхээс өөр сонголт одоохондоо үгүй мэт.
No comments:
Post a Comment