Tuesday, July 7, 2009
Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм -2
Тэгвэл ирээдүйг хэрхэн тольдох вэ? Тэр бичигдсэн байдаг гэж үү? Эхлээд өнгөрсний тухай авч үзье. Ерөнхий мэдлэг, мэдээллийн ертөнц буюу оюун санааны ертөнц рүү "антени" маань бидний зөвшөөрлийг авалгүй амьдралын маань эгшин бүрийг тэр ч бүү хэл зурсхийн өнгөрсөн бодол санааг минь хүртэл дамжуулж байдаг гэнэ. Ө.х дамжуулагч антенийн маань Upload буюу илгээх хэсэг нь анхнаасаа бүрэн ажиллагаатай байдаг ба бидний амьдралын эгшин бүрийг тэрхүү "бурхны санах ой"-д бичиж байдаг байна. Харин Download буюу тэндээс мэдээлэл татаж авах хэсэг нь хаалттай . Ямар шударга бус юм бэ !. Гэвч энэхүү "дутагдал"-аа засах боломж бидний дотор бий. Ингэж чадсан нэг нь ерөнхий мэдлэгийн ертөнцөд нэвтэрч өнгөрснийг алган дээрээ тавьсан мэт уншина. Тэгвэл ирээдүйг яаж унших вэ. Тэр тухай мэдээлэл энэхүү ертөнцөд байдаг гэж үү. Тийм л гэж бодохоос өөр арга алга. Тиймгүйсэн бол энэ зөнчид хаанаас тэр мэдээллийг олж авсан байхав. Хөгжлийн тухай онолоор аливаа хөгжил пүрш лугаа адил ороомог хэлбэрээр дүрслэгддэг байна. Нарийн ярьвал ДНК-ийн бүтэц шиг хэлбэртэй. Тодорхой төлөв байдал үргэлж давтагдаж байх боловч тэр нь өмнөх цэг дээрээ биш нэг төвшин ахисан дээд цэг дээр байх жишээтэй. Амьдрал гэдэг маань тэр чигээрээ эцэс төгсгөлгүй хөгжил шүү дээ. Амьдрал=Хөгжил. Энэ томъёотой маргах хүн байна уу. Нэгэнт тэр хөгжил юм бол хөгжлийн төлөв байдалдаа захирагдана. Үүнээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр амьдрал гэдэг эмх замбараагүй үзэгдэл биш тодорхой зүй тогтол агуулсан хувьсал гэж үзэж болно. Эндээс нэгэнт тэр тодорхой зүй тогтолтой юм бол түүнийг загварчлан эмх замбараатайгаар удирдаж болно гэсэн мөрдлөгөө шууд гарна. Үүнийг мэдээж бид биш биднийг бүтээгч ертөнцийнхэн хийж байгаа. Тэдэнд ийм боломж байгаа гэдэг нь энгийн логикоор харагдаж байна шүү дээ. Үүгээр хүмүүн төрөлхтөн бидний амьдрал үнэн чанартаа тодорхой удирдлагатай процесс гэсэн ойлголт үүсэх аж. Үүүнийг л хүлээн зөвшөөрөх ахул ирээдүйг тольдон үзүүлэгч бивэнгарьдийн учир шалтгаан тодорно. Биднийг бүтээгч, залан чиглүүлэгч тэр ертөнц бидний амьдралыг урьдчилан "програмчилсан" байдаг ба энэ нь ерөнхий мэдлэгийн орон зайд оршиж хувь заяаны төөрөг, бурхны зурсан зураг гэсэн "ойлголт"-ийг төрүүлнэ. Гэхдээ энэ "алгоритм" нь шугаман бус алхам тутамдаа IF.....THEN .... ELSE .... гэсэн логик холбоостой учир хүмүүс бидэнд үргэлж сонголтийг өгч байдаг. Энэ сонголт бидэнд хувь тавилангаа өөрчлөх боломж олгоно. Хувь хүний энэ "жижиг" алгоритм хүн төрөлхтөн бидний "томхон" алгоритмийн нэг хэсэг болно. Хоорондоо дээрх сонголтын нөхцлөөр холбоотой. Цааш энэхүү "томхон" алгоритм нь Орчлон ертөнцийн "том" алгоритмийн нэг хэсэг гэж төсөөлж болно. Үүнээс цаашаа бол бүү мэд ээ. Гэхдээ энэ эцэс төгсгөлгүй эмх замбараагүй юм шиг байдал эцэстээ эмх цэгцийг агуулна. Тодорхой жишээ бидний амьдралд бий. Усны молекуль маш чөлөөтэй ямар ч эмх замбараагүй үсчиж байдаг боловч аяганд хийсэн ус халгиж цалгиад хөдлөөд байдаггүй шүү дээ. Усны молекулийг бид эмх цэгцтэй жагсааж чадахгүй ч усыг бид ямар л бол ямар хэлбэрт оруулж чадна. Бидний ирээдүй чухамхүү энэ л зарчмаар бичигддэг байх. Ө.х эмх замбараагүйгээс бүтэх эмх замбарааг удирдах маягаар.Ингээд бодохоор "тэд" ирээдүйг төлөвлөн програмчилж болох бөгөөд ерөнхий мэдлэгийн орон зайд нэвтрэгчид чухамхүү үүнийг л уншиж бидэнд хэлж өгдөг ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
яг үнэнээ хэлэхэд, итгэхэд хэцүү л юм. (гэхдээ үнэмшилтэй сонсогдож байна) үнэхээр ирээдүй тэгээд тодорхой болчихсон байдаг бол гунигтай л юм. бидний бүхий л үйлдлийн үр дүн нь урьдчилан зурагдсан байдаг учраас ямар ч үед тохиолдох хувь тавилангийн зурагнаас зөрөхгүй тэгээд энэ нь хөдөлшгүй учраас мэргэч төлөгчид шууд хэлээд байдаг байх нь. тэгвэл тэр if, yes. no, then гэдэг функцууд угаасаа байдаггүй юм бишүү? байсан ч гэсэн үр дүн нь ямагт 1 зүйл дээр л ижилхэн дуусах бишүү?
Усны тухай санаа чинь тун сонирхолтой байлаа. Энэ блог дээр тун төстэй санааг бичсэн байгаа. http://30100.blogspot.com/2007/11/blog-post.html
Алгоритмийн хувьд санал нийлж байна. жнь зарим нэг зурхайнууд яг л таардагшд. 12 жилийг төрсөн ордуудтай нь харьцуулсан зүйл бас байна. Үнэхээр гайхалтай үнэн санагдсан... өнгөрсөн хэдэн сарын зурхайгаа хараад л итгэв...
Наадхаа цааш нь үргэлжлүүлж бичээчээ сонирхолтой байна
Бид бүгдийн ирээдүй урьдчилан зурагдсан "програмчилагдсан" гэдэгтээ би санал нийлдэг хүний нэг. Гэхдээ өөртөө тусалдаг хүнд бурхан (нөгөө ирээдүйг "програмчилсан программист" ) тусалдаг гэдэгт бүр илүү итгэдэг. Энэ маань бид ирээдүйгээ сонгох сонголт байнга байдаг гэсэн үг болвуу. Нөгөөтэйгүүр өнгөрсөн цаг хугацаанд бидний сонгосон зам бол нөгөө "программчилагдсан" урьдчилан зурагдсан зам гэж санагддагийн. Гэхдээ тодорхой "програмчилагдсан" ч гэсэн энэ тодорхой ертөнцийн орон зай, цаг хугацаанд сонгох сонголтыг надад үлдээсэн бурханд бас баярлаж байна:)
Post a Comment