Tuesday, July 22, 2008

Хорвоо юутай уйтгартай вэ

Дээх нь үед надад нэг найз байсан юм. Тэр өдөр бүр л энэ хорвоогийн амьдрал ямар ч утга алга тухай ярьж үхэж "үзэх" юмсан Эги гээд үглэдэг байж билээ. Гэхдээ тэр найз минь ерийн нэгэн биш ер бусын сонирхолтой хүн байсан юм. Зурсан зургаа 20,000 доллараар зарчихаад 2 долоо хоног хамаг найз нөхөд дээр нь бүүр таних танихгүй амьтадыг дайлаад дуусгаж байж билээ. Аль ерээд онд шүү дэ. Нэг улсын вийзийг бийр бариад зүгээр л зурж байхыг нь харж л байсан юм. Үнэхээр хосгүй авъяастай. Бас дээрээс нь хэсэг нөхдийн ял авсан нөгөө "өвсийг" татна аа. Хаанаасаа ч олдог байсийн бүү мэд. Түүнтэй уулзалгүй 10 хэдэн жил болж дээ. Би бодохноо "үзэх" гээд байсан юмаа үзсийн бол уу /ум ма ни бад мэ хум/ гэж боджийсан чинь саяхан сураг сонсохнээ авгай аваад хүүхэд юу яаагаад нилээн томоотой царайтай хүн болсон байна гэсэн.Тэрүүн шиг өнөөдөр гэнэтхэн үхэж үзмээр санагдах чинь. Ялангуяа Мулдашевийг уншдагийг ч хэлэх үү. Нэг л сонин байх юм.

No comments: