Saturday, October 30, 2010

Төгс төгөлдөр боолын нийгэм

Энэ дэлхий дээр одоог хүртэл ийм нийгэм байнаа байна. Энэ тухай бичсү.
This is the USA!

Sunday, October 24, 2010

Миний найз Ц.Жаргалсайхан

Хэн юм бол арай тэр биш биз дээ гэж үү. Тийм ээ та таачихлаа яг тэр чинь мөн. Өнөөдөр эх орноосоо урвасан гээд 17 жилийн ял сонсчихоод сууж байгаа тэр Жаргалсайхан. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Цахилгааны хүү, бас миний найз Жаргалсайхан. /Дашрамд хэлэхэд Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд гэдэг яг тухайн үед алба хашиж байгаа элчин сайдыг нэрлэх боловч доктор, профессор гэдэг шиг насан турш дагалдах хэргэм болгоно гэдэг нь тусдаа асуудал юм шиг байна лээ шүү. Би саяхан л бараг ноднин бил үү уржнан ч бил үү ерөнхийлөгч зарлиг гаргаж Цахилгаан гуайд энэ цолыг олголоо гэхэд нь үгүй ээ тэр чинь тийм байсан юм биш үү гэж гайхаж бил ээ. Миний ойлгосноор бол энэ нь элчин сайд байсан хүн болгонд олгоод байдаггүй хүндтэй цол , таахад дипломатуудын л гавъяат юмуу даа. Би тэгж л ойлгосон. Олон улсын харилцааны асуудал болохоор албан ёсны юман дээр л хэрэглэхээс биш МУГЖ тэр, МУГЖ энэ гэдэг шиг яриад, бичээд байж болдоггүй эд болтой юм./
За ийм нэг гавъяат дипломатчийн хүү эх орноосоо урважээ. Миний хувьд УИХ-ын Тамгын газарт 10 жил ажиллахдаа ойртож нөхөрлөсөн хэдхээн хүн байдгийн. Тэрний нэг нь Жагаа. Өдөрт бие биенийхээ өрөөгөөр заавал ордог заншилтай. Заншил болгочий гэж ярилцаж тохироогүй ч ердөө л ийм байсан. Орой болгон шахуу л уулзаж элдвийг ярьж хөөрч, эхнэрүүдийн дуудлагаар харьдаг байснаа нуух юун. Жагаад ч, надад ч тус тусын олон найзууд бий. Бас 2 ууланг нь мэдэх дундын найзууд ч бий. Гэвч сүүлийн 5 жилийн дотор Жаргалсайхантай хамгийн ойр байж , хамгийн ихээр уулзаж байсан хүн гэвэл намайг л хэлэх байх. Жагаад маань эх орноосоо урвасан ял тулгаж байгааг эхлээд сонсоод элэг хөших шахсан. Сүүлдээ харин инээдэм биш болоод явчихсан. Хөөрхий минь дээ тэгж улсаа худалдаж урвахаар албан тушаалтай ч байсан биш. Зүгээр нэг бичиг цаасны ажилтан юм шүү дээ. /Тэгээд ч парламент ямар тагнуулын төв газар биш дээ. Угаасаа ил тод тунгалаг байх ёстой гэсэн зарчимтай тийм газар ямар юмных нь нууц байхав дээ. Тэр улсын нууц гэдэг юмыг чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд 3 нөхөр л хоорондоо шивнэж ярьж суудаг гэж би ойлгодог/.

Үгүй ядаж байхад тэр урвасан гэж тулгаж байгаа материалыг нь ээ. Санаа зовмоор юм аа. Уулзах ярианы тэмдэглэлийг ийш тийш дамжуулсан гэнэ.
Энэ бол нуух шаардлагагүй бүүр тодруулбал нууж болдгүй эд юм шүү дээ. Улс хоорондын ярилцаж байгаа дипломат яриа гэдэг та бид уулзаад буу халж байгаа биш шүү дээ. Юу ярихаа, бүүр юуг яаж ярихаа урьдчилан тохирч 2 талаасаа олон сараар бэлдэж тохирдог. Тэгээд уулзаж байгаа 2 нөхөр яг л тэр юм аа яриа л дуусдаг ийм эд юм.
Түүнээс биш сюрприз болгож энд тэндээ асуулт, хариулт нууж очдог юм биш шүү дээ. Яагаад гэвэл улс хоорондын харилцаа гэдэг хүний нэгэн үеэр хэмжигддэггүй. Тэр байтугай одоогийн дэлхийн жишиг болсон 4 жилийн төр барих хугацааны хооронд бол ярих ч юм байхгүй. Энэ бол мөнхийн үргэлжилдэг процесс юм. Манай улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч энд тэнд очихдоо тухайн улсын монголтой харилцаж байсан бүх үеийн үүх түүхийг яриа л 2 улсын харилцааны аль хэдэн зуун жилийн өмнөх нандин үеийг дурсаа л мишээгээ л байгаа биз дээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар тийм сүрхий түүхийн мэдлэгтэнүүд үү? Тийм биш л байхгүй юу.
Энэ бүхнийг урьдчилан бэлтгэж юуг яаж ярихаа харилцсан тохиролцсон байдагтаа л энэ. Түүнээс биш нэг тал нь тэс хөндлөн асуулт асуувал нөгөө тал маш эвгүй байдалд орно шүү дээ.
Харин энэ ярих юмыг уулзалт болохоос өмнө хоёр тал нууц байлгадаг нь ойлгож болох асуудал. Уулзалт болохоос өмнө сонин хэвлэлээр гарчихвал яахын. Үгүй дээ л эвгүй биз дээ. Уулзалт утгагүй болно. Очоод юугаа ярихийн. хэхэ :-) Харин уулзалт болсон даруйд л мэдээллийн бүх сувгаар түгж байдаг ийм зарчимтай.
Ийм юмыг улсын нууц гэдэггүй л байхгүй юу даа. Уулзалт ярианы энэ тэмдэглэл гэдэг анхнаасаа тодорхой байдаг зүйл юм. Жагаагийн хувьд процедурын алдаа болсон гэж би ойлгож байгаа. Иймэрхүү ярианы тэмдэглэлийг өдөр болгон өөрөө бэлтгэж суудаг хүний хувьд инерцээрээ л явуулчихсан зүйл шүү дээ. Болох байгаад болоогүй ярианы тэмдэглэлийг /яриа хэлэлцээ болно гээд 2 талдаа адилхан мэдэж байсан баримт шүү дээ/ явуулчихсан юм байна. Ийм юмыг захиргааны хариуцлага энэ тэр л ярина уу гэхээс юун яасан эх орноосоо урвасан гадаадын дайсагнагч тагнуулын байгууллагад элссэн бэ.
Тэгээд тэр Монголд дайсагнагч орон нь Орос улс юм гэнэ. Үгээ бодож яриасаа билээ. Орос улс байсан тулдаа л Монголчууд бид тусгаар нэр зүүж оршиж байгаа биш бил үү


Wednesday, October 20, 2010

Багын найз Баярзул

Доорхи дууг гитар дээр даран надад зааж байсан юм. Тухайн үедээ аахаан за за гээ л сурж байсан боловч сүүлд бодохнээ энэ дууг албан ёсоор орчуулсан орчуулга байдаггүй юм байна лээ. "Подмосковные вечера" гэдэг алдартай дуу шүү дээ. Бид чинь оросын хил дээр өссөн хүүхдүүд. Орос хэл бол бараг л унаган шахуу юм. Тиймдээ ч миний найз энийг өөрөө орчуулсан юм шиг санагдаад байдын. Өөрөөс нь асуухаар бишээ биш ийм орчуулга байдийн гэж залах. Гэвч би албаны ямар ч хүнээс сураглаад энэ дууг орчуулсан гэж сонсоогүй. 20 жилийн тэртээ найз минь надад дуулаж байсан орчуулга энэ байна да.

Цэцэрлэгт чимээ анир дуулдахаан байж
Цэцэг навч цөмөөрөө нойрсож байна
Энэ л Москвагийн ойр хавийн үдшийг
Эрхэмлэдгийг минь та мэдээсэй.

Мөнгөн туяагаар саран гийгүүлэхэд
Мөрөн гол тольмоорч налирч байна
Дунайрч нам гүм ийм үдшийн цагаар
Дуу хуур дуулдах шиг ч үгүй чиг байна

Амраг минь чи юунд толгой гудайлгаад
Айлгах мэт хялайн харна вэ
Хэнхэдгийн минь цаана юу байгаа бүхнээ
Хэлье байя ч гэхэд хэцүү л байна.
Эх хувилбар нь:

Tuesday, October 19, 2010

Намбарын Энхбаярын ярилцлага

News.mn ийм ярилцлага гарчээ. http://politics.news.mn/content/34698.shtml

Үнэхээр ухаалаг үгс байна. Хэт залхуутай урт ч гэсэн тэвчээд уншаад дуусгачихаарай. Үнэнхүү билгүүн төгс багш гэдэг үгээр үнэнийг ярихийн хамт биеэр түүнийгээ сахиж үйлддэг гэж хэлжээ. Үнэн л дээ. Гэвч ямар хүнээс ийм үг гарсаныг бодохоор инээд хүрээд байх юм аа. Монголын хаан болж бүх эрх мэдлийг атгаж байхдаа энэ үгээ бодсон ч болоосой. Төрийн эрх мэдэл албан тушаалыг хувьчлан зарж байхдаа, өнөөдөр өөрийнх нь зүхээд байгаа тэр луйварчдыг улс төрд хөтлөж авчрахдаа энэ үгээ бодож байсан ч болоосой. Хувь заяаны шоглоом гэж чухам энийг л хэлэх байх даа.

Monday, October 4, 2010

Бид яагаад мах идэх хэрэггүй вэ

Өмнөх бичлэгт ирсэн дүүгийн комментэд хариу өгөх гэж бичсэн чинь бараг бүтэн бичлэг болчлоо. Тиймээс шууд энд тавьчий.

Ер нь бол сонсон оо бичсэн юм. Үүгээр бусдыг уриалах ухуулах гэсэнгүй л дээ. Гэхдээ яагаад мах идэх хэрэггүй вэ гэдгийг тайлбарлах гэж оролдьё.
1-рт хүн угаас махчин байхаар бүтээгдээгүй бидний физиологийн бүтэц өвсөн тэжээлтэнтэй илүү төстэй. Бид анхнаасаа ногоон хоолтон байсан бөгөөд сүүлд мах идэж сурсан. Хэрвээ бид махчин амьтан байсан бол илүү хурц том араа шүдтэй, хумстай мөн илүү хүч чадалтай байх байсан шүү дээ. Гэтэл чи өөрийгөө хар, тийм биш байгаа биз. Энэ бол нэгдүгээр шалтгаан ө.х бидэнд мах идэх хэрэгцээ угаасаа байхгүй юм.

2-рт хүн яагаад мах иддэг вэ гэж? Энэ бол зүгээр л амт! Шарсан, жигнэсэн, чанасан тэр махны амтыг мэдрэх гэж л иддэг. Түүхий мах идэхийг хүсдэг хүн гэж байхгүй биз дээ. Лангуун дээр байгаа үхрийн гуянаас огтлоод идэх гээд үз дээ. Бөөлжис цутгаж байгааз. Энэ бол бид цаад натураасаа мах идэхийг хүсдэггүйг гэрчилнэ. Харин бид түүнийг шараад, чанаад сайхан амт оруулаад идэж орхидог. Тэгвэл амт гэж чухам юу вэ? Энэ бол чиний хэлний үзүүрээс уг хүртэлч өчүүхэн зайд болж өнгөрч байгаа сэрэл мэдрэмж юм. Үүнээс цааш чиний улаан хоолой ходоод ямар ч амт мэдрэхгүй. Чиний биеийн өөр бусад хэсэгт ч амт огт падгүй. Тэгэхээр биеийнхээ өчүүхэн тэр хэсгийг жаргаах гэж хамаг биеээ хордуулах хэрэг юун билээ. Мах хүний биед сайн нөлөөтэй гэж ямар ч шинжлэх ухаан батлаагүй. Харин ч эсрэг жишээ үй түмээрээ. Тиймгүйсэн бол өвчин тусангуут л мах өгөөд л эдгээгээд байна бид дээ. Махнаас бидний бие организм авч чаддаг ганц юм нь уураг. Өөр бусад бүх зүйл нь исэлдэж, урвалдаж задрахаас хүний биед хэрэг болж тогтдог юм огт байхгүй цааш зүгээр гарч оддог байна. Харин гадагшлахдаа ямархуу "тансаг" үнэртэн болдгийг та бид бусдаас асуух юун. :-) Энэ бол ходоод гэдсэн дотор чинь ямар аймар юм болж өнгөрсний нотолгоо юм. Гэтэл мах өөрөө уургаар тийм баялаг эд үү гэвэл үгүй, махнаас илүү уургаар баялаг органикүүд үй түмээрээ байх бөгөөд тэр ч бүү хэл бид цэвэр уургыг ч шууд аваад идчихэж болно.

3-рт мах гэдэг амьд амьтны биеийн нэг хэсэг шүү дээ. Тэр амьд амьтныг хэн нэг нь алаад таны ширээн дээр махыг нь тавьсан байгаа. Гүйж яваа амьтныг барьж авчраад за алаад ид гэвэл ихэнх нь чадахгүй хайрлаад, шархираад сүйд болно. Гэвч махыг нь аваад ирэхээр амтархаад идээд суудаг. Цаад философи нь ёстой янзын. Би алаагүй юм чинь нүгэл нь над хамаарахгүй гээ л гэж боддог юм шиг байгаан. Гэвч үнэндээ тийм биш. Амийг нь тасласан нүгэл нь танийх биш байж болно оо. Гэвч тэрхүү амьтан амь тавихдаа маш ихээр зовж шаналдаг бөгөөд энэ бүх зовлон шаналал нь түүний бүх эд эсэд бичигдэж үлддэг байна. Та тэрхүү эд эс буюу махыг идсэнээр тэр амьтны бүх зовлон зүдгүүрийг өөртөө шингээж үйлийн үрийн сөрөг энергээ зузаална. Үйлийн үрийн тухай янз бүрээр ярих авч түүний язгуур үндэс нь зөвхөн таний үйлдсэн нүгэл, буян гэсэн ойлголт дээр л очиж тогтдог. Ө.х таны өөртөө хураасан эерэг, сөрөг 2 цэнэгийн тухай л юм байхаас өөр илүү дутуу юм тэнд юу ч байхгүй. Нарийн ярьвал бүүр ганцхан ойлголт бий. Таны хураасан буян буюу эерэг цэнэг чинь. Учир нь сөрөг цэнэг гэдэг нь эерэгээсээ шууд хасагдчих учир. Чухамхүү энэ эерэг цэнэг чинь хэр их, бага байна гэдгээс таны аль ертөнцөд амьдрах чинь шийдэгдэж байдаг гэсэн үг. Байхгүй буюу бүр сөрөг бол тамд, за жаахан байвал амьтан, гайгүй шиг бол хүний ертөнц, бүр дажгүй сайн бол сахиусан тэнгэрийнхэд г.м явсаар тодорхой зааг хязгаарыг давах үедээ бурханлиг оршихуйтай хамт буюу диваажинд байрладаг байна даа. Энгийн байгаа биз. За мах сэдвээсээ хазайгаад явчлаа. Энэ тухай дараа ярьмз.

Үндсэн сэдэв рүүгээ орьё. Ер нь бидний уураг тархи хамгийн төгс компьютер, түүнийг ажиллуулж амьдруулагч бие махбодь маань хамгийн төгс машин юм. Дээд зэргийн энэ машин чинь дээд зэргийн түлшээрээ л сайн ажиллана шүү дээ. 96-гаар явах ёстой машинд 76, дизэль за цаашилбал түүхий нефть, бүүр шалбааг хийгээд зүтгүүлбэл яамарав?
Хоол хүнс гэдэг бол бие махбодь хэмээх машиндаа хийж байгаа бидний түлш юм. Цагаан хоолтон болно гэдэг энэ дээд зэргийн машиндаа таарсан түлшийг нь хийж зөв ажиллуул аа л гэсэн санаа юм. Бодож төсөөлж байгаагаас чинь ч илүүг бүтээх чадвартай энэ төгс машинаа зөв сайхан арчилж ажилуулж илүү төгс сайхан ирээдүй рүү тэмүүл ээ гэж байгаа юм. Өөр юу ч биш. Түүнээс биш цагаан хоолтон болоод л гэгээрээд бурхан болцгоодог гэж юу байхав. Мах идээд мангас болчдог ч гэж хаа байхав.
Өөрт чинь цаанаасаа угаас байгаа хүч чадлаа бүрэн дүүрнээр нь ашиглахын тулд бодит энэ ертөнцөд ганц тулгуур болсон бие махбодь, машинаа хайрла аа гэж байгаа юм. За ийм л байна даа.

Sunday, October 3, 2010

Дэлхийн төгсгөл - 2012

Өнөөдөр маш сонирхолтой нэгэн хүнтэй уулзаж чухам энэ талаар ярилцлаа. /Ярилцлаа ч гэж тэр ярьж би сонсож суув/. Хаа саагүй ид шуугиж байгаа 2012 онд буюу жил хагасын дараа ирэх Дэлхийн сүйрэл үнэхээр болох юм уу гэж... Энэ асуудал "дээд" ухамсраас аль хэдийн шийдэгдчихсэн, болох ёстой энэ зүйл болдгоороо болно гэж байна шүү. Гэхдээ энэ ажил бидний бодоод байгаа шиг дэлхий ертөнц орвонгоороо эргээд, галав юүлээд л, хамаг хүн амьтан устаад явчих юм биш юм байна аа. Гэхдээ галав юүлэх хэмжээний том өөрчлөлт болно, гэвч тэр нь энэ дэлхий дээр биш бидний дээд оршихуй буюу сүнсний ертөнцөд маань болох юм байна. Тодорхой шалгуур хангаж гэгээрсэн сүнснүүдийг л авч үлдээд бусдыг нь энэ дэлхийн цаашдын амьдралаас үүрд таслан салгах юм байна. Ингээд шигшигдэж үлдсэн тэр сүнснүүдэд л дэлхийн цаашдын хувь заяаг атгуулан үлдээх аж. Харин шалгуур даагаагүй бусад сүнснүүдийг мэдээж нэг өдөр үгүй хийчихгүй /гэхдээ бас магадгүй бололтой/ ер нь бол махан бие нь үхэж дуустал дэлхий дээр байлгаж байгаад цааш нь зохих газарт нь шилжүүлэх юм гэнэ ээ. Нэгэнт гэгээлэг сүнснүүд дэлхийг удирдах учир дэлхийн амьдрал орвонгоороо эргэж хүнлэг энэрэнгүй сэтгэл, цэлмэг оюун ухаан ноёрхсон шинэ дэлхий мэндлэх юм байна даа. Харин тунаж үлдсэн бусад сүнснүүд энэ дэлхийд ад болж аль муугаа үзсээр маш хурдан чад хийцгээгээд дуусах юм байна. Дэлхийн сүйрэл 2012 гэж энийг л хэлээд байна даа. Үнэндээ бол сүйрэл биш цоо шинэ хөгжил дэвшлийн эх юмсанж. Шилэгдэж үлдэх хамгийн эхний шалгуур цагаан хоолтон байх гэж байна лээ шүү. Яагаад гэвэл цаашдын дэлхийд нэг ч махан хүнстэн байх ёсгүйгээр зохицуулж байгаан байна. Үүнийг "тэд" хүссэн гэнэ ээ.
За ийм л байна даа. Би л лав цагаан хоолтон болохоор бараг л шулуудчилаа байна. Нээрээ шүү. :-)

Күнз /Confucius/


I hear and I forget.
I see and I remember.
I do and I understand.

Күнз ахай ингэж хэлжээ. Юм сурах гэж явж байгаа бүхэн ханандаа хадчимаар үг байгаам даа.

Тиймээ бид сонсоноо үргэлж мартана, харсанаа хаая санаж магадгүй харин хийж үзэж байж л мөн чанарыг нь ойлгодог. Сайхан ярихаас муухан ч гэсэн хийдэг байх хэрэгтэй. Энийг санаж явбал юманд хүрнэ дээ хүрнэ. Нээрээ дээрх үг Америкийн сургуулиудын үндсэн уриа шахуу юм байна лээ шүү. Би хэд хэдэн сурах бичиг мөн сургуулийн ханан дээрээс харж байсан. Америкчуудын бүтээлч байдгийн нууц чухамхүү энэ философид оршино. Тэд 1 гайхамшгийг бүтээхийн тулд 99 гутамшигийг хийж л суудаг. Үүнээсээ огт ичдэггүй. Тухайн зүйлийг хийсэн гэдэг нь л чухал. Яаахав тааруухан болоо л биз гэхдээ сайжруулж болно шүү дээ гэсэн ерөнхий зарчимтай. Тиймээ тухайн асуудлыг шийдэж ямар нэг байдлаар ард нь гарсан хүн л түүнийгээ илүү сайнаар хийх зөв замыг олж хардаг. Гэтэл бид яадаг билээ? Анхнаасаа төгс бүтээл хийчих гээ л бодоод онолдоод яриад явахаас юу ч хийдгүй. Бараг тийм юм хийснээс хийгээгүй нь дээр гэж ярих аястай. Ялгаа нь тэгээд ямар байна даа айн? Тэд хөгжлийн оройд бид ёроолд нь байх шив дээ.