Wednesday, September 29, 2010

Пирамид бидний бүтээл биш ээ



Египэтчүүд энийг бид барьсан гээ л цээжээ дэлдээд байх юм билээ. Худлаа л даа. Өнөөдрийн тэр Египэт байтугай бүх хүн төрөлхтөн одоогийн олж авсан техник технологоо ашиглаад ч ийм байгууламж барьж чадахгүй. Нэг бүр нь 10-600 тонн жинтэй тэг дөрвөлжин энэ чулууг өргөдөг механизм бидэнд алга. Яахав ер нь бол өргөөгүй түмэн боолийн хүчээр чирж гулгуулж барьсан гэсэн үнэмшихүйц тайлбар байдаг л даа. Гэвч ингэж төгс өрж чадах уу? Тэгээд ч пирамид овоолчихсон чулуу биш өө сэвгүй төгөлдөр байгууламж дотор нь байгаа шүү дээ. Ийм юмыг өнөөдрийн бид барьж чадахгүй байхад 5000 жилийн өмнөх нүцгэн шалдан египтүүд барьсан гэдэг үлгэр зүгээр. Харин бидний өмнөх соёл иргэншил Атлантчуудын сүүлийн үр удам барьж байгуулсан гэдэг тайлбар илүү бодитой. Тэдэнд дэлхийн татах хүчэнд нөлөөлж эсрэг ажилладаг технологи байсан ба түүнийхээ хүчээр ямарч хүнд зүйлийг жингүй болгож өд шиг л хөдөлгөдөг байсан гэдэг. Иймэрхүү л технологоор пирамидийг барих байх аа.



Египетүүд пирамид барьсан гээ л түүнийг яаж барьсан тухайгаа кино хүртэл хийгээ л бүлтрээд байх авч Спингсийн тухайд ганц ч үг хэлж чаддаггүй. Ичдэг байх л даа. Пирамидийг ширхэг ширхэгээр зөөгөөд өрчихсөн гэж хэлж болдог бол Спингсийн хувьд тийм юм байхгүй. Түүнийг юуны тулд, яаж хийсэн тухайд олигтой тайлбарч байхгүй. Хүн толгойт арслангийн аварга том чулуун уул шүү дээ. Төвдийн өндөрлөгт байх чулуун уулыг зорвол л нэг иймэрхүү юм хийж болох байх. Гэвч хавь орчинд нь томхон чулуу ч байхгүй Египетийн тэр элсэн цөлд хэн энийг хийсэн байхав. Лав л Египетүүд биш.

Tuesday, September 14, 2010

Fortune favors the prepared mind !

Монгол хэлнээ утгачилан буулгавал Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж буух бол уу. Үгчилбэл Хувь тавилан бэлтгэгдсэн оюун ухааныг ивээдэг гэж бууж байх шиг.
Тийм ээ, Хувь тавилан зөвхөн бэлтгэгдсэн оюун ухааныг л ивээнэ. Оюун ухаанаа үргэлж тордож ямар нэг юманд бэлд. Яг л үхэх сэхэхийн тулаанд орох гэж байгаа дайчин шиг л бэлдэх хэрэгтэй. Хувь тавилангийн бэлэг нэг л өдөр таньд заавал ирнэ. Харин тэр үед та түүнийг хүлээж авахад бэлэн биш байгаад алдаж хоцорвол ёстой хохь болно биз дээ. Тиймээс үргэлж өөрийгөө бэлтгэж юунд ч бэлэн бай.

Өнөөдрөөс эхлээд энэ үг миний блогийн толгойд байх болно. Өмнө нь байсан Равжаа хутагтын " Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас хөндлөн бийрийг хөшихийн хэрэг юун "шад ч сайхан л байсан л даа. Гэвч дэвших хэрэгтэй, тэгээд ч би ямар бичгийн хүн биш.
Дээрээс нь уг нь миний нэр Ээгий. Америкад богино нэрийг их хэрэглэнэ. Миний Эрдэнэбат /Erdenebat/ нэрийг ямар ч Америк хүн уншиж чадахгүйн билээ. Ий аар ди ни гээл эхэлж байгаам чинь. :-) хэхэ. За тэгээд Ээгий нэрээ ашиглах болоод Eegii гэж бичиж болохгүй учир Egi гээд нилээн явсан боловч И Жи Ай гэж уншаад болдгүй. хэхэ :-)
Ээгий гэдгийг англиар дуудлага андууруулахгүйгээр зөв бичье гэвэл Eggy гэж бичих хэрэгтэй юм билээ. Гэвч ингээд биччихээр би гэдэг хүн чинь Өндөгжав нэртэй болоод байгаа биз.
Ингээ л ойролцоо дуудлага болон хялбар бичигдэхийг нь харгалзан өөртөө Eddy гэдэг нэр авсан даа. Тиймээс блогоо ч үүнээс хойш Eddy нэрээрээ нэрлэсүгэй!

Wednesday, September 1, 2010

Чулууг алт болгох сэтгэлийн хүч

Нэгэн хүү алс хол газрыг зорин эрдэм сурахаар явж л дээ. Хөгшин настай ээж нь шүтэх гуулин бурхан авчрахыг захиж. Хүү эрдмийг өвөрлөсөн ч, эхийнхээ захиасыг умартсанаа гэрийнхээ ойролцоо ирээд санажээ. Сандарсандаа, уулын чулууг хадганд боогоод гэртээ орж дээ. Ээж нь миний захисан бурхан гээд, авдран дээрээ залан өглөө бүр сүү, цайныхаа дээжийг өргөнө. Хүү нь, нээж харвал чулуу болчихно шүү гэсэн тул хадагтай нь л шүтдэг байж. Насан эцэслэхийн өмнө сүүлийн үгээ хүүдээ шивгэнэсэн нь, хүүгийнхээ авчирсан бурханг хараад нүд аних хүсэл байж.

Хүү халгасаар, хадагтай зүйлийг нээхэд алтан шаргал бурхан наранд гялбам гэрэл ойлгож байсан гэдэг.

Эхийн сэтгэл ээ гэж.

Эх сурвалж - http://bafli.blog.banjig.net/

Энэ хэдийгээр үлгэр ч гэсэн ийм боломж бий шүү. Хүмүүний сэтгэл оюун хов хоосноос юмыг бүрэлдүүлэх чадвартай гэж барин тавин батлаад байгаа. Бүүр тэгж байгаа ганц нэг хүн байна. /Одоохондоо сэтгэлийн хүчээр алган дээрээ шороо бүрэлдүүлж чадаж байгаа гэсэн / Тиймээс хоосноос бүрэлдүүлж болж байгаам чинь хоолтойг хувиргах юу байхав